Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ “ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ” БАЙГУУЛЛАА.

Өнөөдөр дүүргийн Засаг даргын байгууллагын удирдлагуудтай "Хариуцлагын гэрээ" байгуулах арга хэмжээг зохион байгууллаа. Засаг дарга Ч.Раднаабазар "Хариуцлагын гэрээ"-г Хууль хяналт, төрийн үйлчилгээний 14 байгууллага, боловсролын салбарын 14 байгууллага, дүүргийн 8 хороо нийт 36 байгууллагын удирдлагуудтай, "Контрактын гэрээ"-г 6 Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай тус тус байгуулж, хариуцлагын гэрээнд заасан үүргээ биелүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Хуваалцах: