Налайх дүүрэг

ШУУД ХУДАЛДАН АВАХ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр

  1. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “Налайх дүүргийн 1 дүгээр хорооны тохижилтын ажилд шаардлагатай материал худалдан авах”, “Налайх дүүргийн 2 дугаар хорооны тохижилтын ажилд шаардлагатай материал худалдан авах”, “Налайх дүүргийн 3 дугаар хорооны тохижилтын ажилд шаардлагатай материал худалдан авах”, “Налайх дүүргийн 4 дүгээр хорооны тохижилтын ажилд шаардлагатай материал худалдан авах”, “Налайх дүүргийн 5 дугаар хорооны тохижилтын ажилд шаардлагатай материал худалдан авах”, “Налайх дүүргийн 6 дугаар хорооны тохижилтын ажилд шаардлагатай материал худалдан авах”, “Налайх дүүргийн 7 дугаар хорооны тохижилтын ажилд шаардлагатай материал худалдан авах”, “Налайх дүүргийн 8 дугаар хорооны тохижилтын ажилд шаардлагатай материал худалдан авах” тул хавсаргасан /... хуудас/ техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг хангах бараа материалын талаар үнийн санал болон холбогдох бараа материалын танилцуулгыг ирүүлэхийг урьж байна.
  2. Үнийн санал ирүүлж буй хуулийн этгээд нь техникийн тодорхойлолтын үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгүүдийг доорхи хаягаар цаасаар  ирүүлнэ. Үүнд:
  • Санал болгож буй бараа материалын үзүүлэлт, фото зураг, танилцуулга /Монгол хэл дээр/
  • Бараа материалын нийлүүлэх хуваарь / эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, баталгаажуулсан байна./
  • Үнийн санал /эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, баталгаажуулсан байх бөгөөд нийлүүлэх боломжтой хугацааг дурьдсан байна./
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын товч танилцуулга. /Холбоо барих албан тушаалтны мэдээлэл/
  1. Үнийн саналыг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16.00 цагаас өмнө Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Жавзансүрэнд  ирүүлнэ үү.

 

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Найрамдлын гудамж,

Засаг даргын Тамгын газар. Утас:7023-3348

Хуваалцах: