Налайх дүүрэг

2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Хороодын Засаг дарга нарын цалинг нэмэгдүүлэх санал боловсруулж танилцуулах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Дүүргийн хэмжээнд 2023 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг яаралтай бэлэн болгож, худалдан авах ажиллагааны эрх шилжсэн байгууллагад шуурхай хүргүүлж, ажлаа уялдуулж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, ажлаа эрчимжүүлэх. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартын шаардлага, машин тоног, төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавих ажлаа эрчимжүүлэх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа эрчимжүүлэх.

/Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс, “Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын чиг үүрэг шилжсэнтэй холбогдуулан эрүүл, ахуй, хоол үйлдвэрлэл, хүнсий аюулгүй байдлын чанар, стандартад онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. ТҮЦ болон ил задгай худалдаа, наймаа эрхлэгчдийн асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, нөхцөл байдлыг танилцуулах. / Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Түр худалдаа үйлчилгээ эрхлэх байршлын жагсаалт гаргаж, дээд шатны байгууллагатай ажлаа уялдуулан хамтран ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Дүүрэгт шилжсэн “Хүүхдийн автобус”-нуудыг үйлчилгээнд нь шуурхай гаргаж, автобусны ашиглалт, техникийн шаардлага, стандартыг онцгой анхаарч, хүүхдүүдийг автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: