Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭД БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ЭРЭЭН ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО ХАДГАЛАЛТ, ХҮЙТЭН СҮЛЖЭЭНИЙ ТЕХНОЛОГИ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Налайх дүүрэг, БНХАУ-ын Эрээн хотын хооронд байгуулсан Найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичгийн хүрээнд Эрээн хотын Боловсролын технологийн товчоотой хамтран зохион байгуулж буй "Жимс, хүнсний ногоо хадгалалт, хүйтэн сүлжээний технологи" сургалтад дүүргийн 8 хорооны иргэдийн төлөөлөл хамрагдаж байна. Тус сургалт нь 7 хоногийн хугацаатай зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтын үеэр БНХАУ-ын Эрээн хотын дэд дарга Ван Дун Шэн дүүргийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтад хамрагдаж буй нийт иргэдэд амжилт хүсэв.

 

Хуваалцах: