Налайх дүүрэг

2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын хэсгийг үнэн, бодитой мэдээ, мэдээллээр хангаж, ил тод, нээлттэй, ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулах зөвлөмж хүргүүлэх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ-нүүдийг цэгцлэх ажлаа эрчимжүүлж, нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх байршил, ажлын даалгавараа тодорхойлж, нийслэлд хүргүүлж, ажлаа уялдуулан хамтран ажиллах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа сагсан бөмбөгийн 3х3 талбайн стандарт норм дүрэмд онцгой анхаарч, хэрэгжилтэд хяналт тавьж ажилллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, 8 хорооны засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах. /Онцгой байдлын хэлтэс, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг дүүрэг тус бүрт байгуулж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/243 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгтэй үйл ажиллагаагаа уялдуулж, ажлын явц, үр дүнг 14 хоног тутамд нийслэлийн ажлын хэсэгт танилцуулж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт дэх үхсэн малын сэг зэмийг устгах ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тайлан мэдээг ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор ирүүлэх. /8 хорооны Засаг дарга нар, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд, Мал эмнэлгийн тасаг/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Хороодын ажлын албанд ирсэн өргөдөл гомдлыг системд бүртгэх ажлыг эрчимжүүлэн хяналт тавьж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга/

  1. Дүүргийн Засаг даргын 2023 оны "Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг байгуулах тухай" А/95 дугаар захирамжаар байгуулагдсан Дэд ажлын хэсгийн ахлагч нар өөрийн хариуцсан ажлын чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор Онцгой байдлын хэлтэст хүргүүлэх, Онцгой байдлын хэлтэс  төлөвлөгөөг нэгтгэж, Ерөнхий Ажлын хэсгийн ахлагч, Засаг даргын орлогч Н.Мандуулд танилцуулах. /Нийт Дэд ажлын хэсгийн ахлагч нар, Онцгой байдлын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: