ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд хугацаа нь дууссан болон гарал үүслийн бичиггүй бараа бүтээгдэхүүн худалдаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллалаа. Хяналтаар гарал үүсэл нь тодорхойгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн шарсан дүүпүү, чипс зарж байсныг газар дээр нь арга хэмжээ авч зөрчлийг арилгууллаа.