Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/242-р захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хотын стандарт, хяналтын газар Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэх талаар уулзалт зохион байгууллаа.
Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэхэд хууль, норм, дүрэм, #Батлагдсан_Хотын_стандартын хэрэгжилтийг эрчимтэй танилцуулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих тухай, сургалт арга зүйгээр дэмжин туслах, хамтран ажиллах зорилготойгоор зохион байгуулагдлаа.
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, арга хэмжээний зохион байгуулалт, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, арга зүйг хэрэгжүүлнэ.
Хамрах хүрээ:
1. Барилга
2. Дэд бүтэц
3. Байгаль орчин
4. Хот нийтийн аж ахуй
5. Худалдаа, үйлчилгээний салбар
ҮР ДҮН ХАРЪЯА БАГ, ХОРОО, ДҮҮРГЭЭ УЛАМ ИЛҮҮ ӨНГӨЛӨГ ЦЭГЦТЭЙ САЙХАН БОЛГОЦГООЁ, ХОТЫН СТАНДАРТАА ХЭРЭГЖҮҮЛЦГЭЭЕ.