- Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/321 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, Газар зохион байгуулалтын алба/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах. / Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах тухай” А/399 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлэх. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд, Мал эмнэлгийн тасаг/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж /Шарилж/ хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах. / Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Соёлын ордон, Боловсролын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг
- Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг дээрэлхэж, эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах, танхайрах зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажлаа эрчимжүүлж, газар дээр нь тавих хяналтыг нэмэгдүүлэх. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, сургууль, цэцэрлэгүүд/
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг
- Сургуулийн орчинд элс, хайрга, дайрга ачсан хүнд машин механизмын техникийн бүрэн байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, сургууль, цэцэрлэгүүд, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Авто замын засвар шинэчлэл, нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будах, явган хүний гарц, цагаан шугамыг угаах зэрэг ажлуудаа эрчимжүүлэх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Голомт цогцолбор сургуулийн барилга буулгаж барих /960 суудал/ ажил, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлын үнийн тооцоо судалгааг дахин хийж, танилцуулах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
- Зуслангийн бүсэд байгаа айл өрхүүдийн нүхэн жорлонгуудыг ариутгах, халдваргүйжүүлэх, ашигтай бактер хийх ажлаа эрчимжүүлэх. /Хүнс, хуалдаа, үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн талбайн түүвэр болон хур хог хаягдал ихтэй байршлуудын судалгаа, зураглал, хогны хэмжээг гаргаж 5 дугаар сарын 3-ны өдрийн дотор ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст ирүүлэх, орчны болон нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдал цэвэрлэгээг өдөр бүр зохион байгуулж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог ханган хяналт тавьж, шаардлага биелүүлээгүй газруудад хариуцлага тооцон ажиллах. /Дүүргийн 8 хороо/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Бүх нийтийн их цэвэрлэгээг 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 15-ны өдрийн хугацаанд төлөвлөгөө гарган төрийн болон хувийн хэвшлийн байгууллагыг бүрэн хамруулж, чанартай зохион байгуулах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, “Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ, нийт байгууллагууд, 8 хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Хүүхэд, багачуудыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор дүүргийн хэмжээнд “Хүүхдэд ээлтэй хот” болгох аяныг эхлүүлж зохион байгуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odnoo.newmind99@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.