ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хотын стандартыг мөрдүүлэх, сурталчлан таниулах, сургалт арга зүйгээр хангах, стандарт, норм, дүрмийн талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг олгох, хэрэгжүүлэн ажиллах сургалтыг зохион байгуулж 128 ААНБ-ыг хамрууллаа. Тус сургалтыг Хотын стандарт, хяналтын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хамтран зохион байгууллаа. Дээрх сургалт мэдээллээр Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчны ерөнхий шаардлага, Хог хаягдлын менежмент, Тохижилын стандарт, Нийслэлийн Хүнс,хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн чиг үүрэг, 2023 онд хийгдэх хяналт шалгалтын талаар, Улирлын чанартай худалдаа, үйлчилгээнд тавигдах шаардлага, ТҮЦ болон ил задгай худалдаа, явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгтэй холбоотой ирсэн өргөдөл, гомдолын талаар, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын хэрэгжилтийг хангуулахад тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай, “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгэээний газруудыг аттестатчилах” талаар мэдээлэл хүргэлээ.