Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 5-Р ХОРООНД БАРИГДАХ 640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Дүүргийн 5 дугаар хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалттай 640 хүүхдийн суудалтай ЕБС-ийн барилгын ажлын шав тавих ёслол боллоо.

Шав тавих ёслолд Дүүргийн Засаг даргын орлогч Н.Мандуул, 5-р дугаар хорооны засаг дарга Д.Мөнхбаяр, ЕБС-ийн 103-р сургуулийн захирал Ц.Оюунсайхан, болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

640 хүүхдийн суудалтай барилгын гүйцэтгэгчээр ‘’Би Энд Би’’ констракшн шалгарсан бөгөөд 2023-2024 онуудад барилгын ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгөх юм. Тус сургуулийн барилга нь урлаг, спортын заалттай, гаднаа гүйлт, спортын талбайтай цогцолбор сургууль болох юм.

Гүйцэтгэгч компани нь шуурхай ажиллаж энэ хорооны хүүхдүүд удахгүй сурч боловсрох тохилог орчинтой болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Тус хорооны иргэд тулгамдаж байсан хамгийн гол асуудлыг ийнхүү шийдвэрлэхээр эхлүүлж байгаад талархал илэрхийлж байлаа.

Хуваалцах: