Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх” жил болгон зарлаж, цахимжилтыг эрчимжүүлж, хүнд суртлыг арилгах “Шилэн ажиллагаа”-г эрчимжүүлэхтэй холбогдуулан төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх орчныг сайжруулж, тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг цахимжуулах талаар Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дүүргийн холбогдох төрийн албан хаагчдад мэдээлэл өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Шилэн төр цахим шилтэд таны оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Цахим Хөгжил Харилцаа Холбооны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, дүүргийн удирдлагууд, төрийн 62 байгууллагын 290 гаруй төрийн албан хаагч нар хамрагдлаа.