Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Эрхэмсэг ноён Көвер Ласло гэргийн хамт Монголд өндөр дээд хэмжээний айлчлал хийж байгаа бөгөөд өнөөдөр Налайх дүүрэгт зочиллоо. Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Эрхэмсэг ноён Көвер Ласлог гэргийн хамт болон Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Др. Обрушански Борбала, бусад албаны хүмүүсийг Түрэгийн 3 үеийн хааны цэцэн зөвлөх байсан Тоньюкукын гэрэлт хөшөөний дурсгалт газар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр Засаг дарга Ч.Раднаабазар Тоньюукукын гэрэлт хөшөөний түүхийг тайлбарлаж, Унгар Улсын хот, дүүргүүдтэй хамтран ажиллах талаар саналыг танилцууллаа.