- Зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод, энгийн, ойлгомжтой хэлбэрээр байршуулж ажиллах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж буй уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаварыг шуурхай, бүрэн биелүүлж, хэрэгжилт үр дүнг аж ахуйн нэгж, байгууллагуудад тухай бүр мэдэгдэж, хамтын үйл ажиллагааны уялдаа холбоогоо хангаж ажиллах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх иргэдийн санал асуулгыг тогтмол авч хэвшүүлэх, түүний мөрөөр үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хэрэгжилт үр дүнг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, бусад хэлтэс, нэгж, 8 хорооны Засаг дарга, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасын аюулгүй байдлыг хангуулж, ил задгай цахилгаан, кабелын утсыг цэгцлэх, гэмтэлтэй шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг засварлаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, “Налайхын Дулааны станц” ОНӨААТҮГ, “УБЦТС” ХК-ийн Ашиглалт, засварын Налайх төв, “УБЦТС” ХК-ийн Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төв, нийт байгууллагууд, ААНБ-ууд/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Инженерийн шугам сүлжээний худгуудын тагны иж бүрэн, аюулгүй байдлыг шалгах, явган хүний зам дээрх худгийн өндөржилт, түвшинг тэнцүүлэх ажлуудаа эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, “Налайхын Дулааны станц” ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Үндэсний их баяр наадам, Олон улсын тэмцээн уралдаан, олны хамарсан арга хэмжээний үеэр гарч болох болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах, цахилгааны нөөц эх үүсгүүр, насос, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, аюулгүй нөөцийг бүрдүүлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, “Налайхын Дулааны станц” ОНӨААТҮГ, “УБЦТС” ХК-ийн Ашиглалт, засварын Налайх төв, “УБЦТС” ХК-ийн Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төв/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах. /Онцгой байдлын хэлтэс, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж, өмнөх онд тарьж ургуулсан модны ургалтын талаарх үр дүнгийн тухай танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, нийт байгууллагууд, ААНБ-ууд/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч, хяналт тавьж ажиллах. /Цагдаагийн хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын хэсгийг үнэн, бодитой мэдээ, мэдээллээр хангаж, ил тод, нээлттэй, ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odnoo.newmind99@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.