Налайх дүүрэг

2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг заалт тус бүрээр хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. Зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод, энгийн, ойлгомжтой хэлбэрээр байршуулах. /Хүнс, хуалдаа, үйлчилгээний хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

 

  1. Иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх иргэдийн санал асуулгыг тогтмол авч хэвшүүлэх, түүний мөрөөр үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хэрэгжилт үр дүнг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. 2000 оноос хойш газрын чиглэлээр гаргасан захирамж, барилгын А даалгавар болон бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг https://shilen.gov.mn/ сайтад байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллах. /Газар зохион байгуулалтын алба/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

  1. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах нээлттэй мэдээллийг ил тод болгох. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

 

  1. “Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулахдаа, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байхад анхаарч боловсруулан 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор НЗДТГ-т хүргүүлэх. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт хэлтэс, тасаг, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

 

  1. “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажлыг бүх шатандаа сайтар анхаарч ажиллах. /Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ерөнхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн ахлагч нар, Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

  1. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Турк Улсад болсон газар хөдлөлтийн тухай” гэрэл зургийн үзэсгэлэн 2023 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 10.00-17.00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах тул  дүүргийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид, гэр бүлийн хамт оролцохыг уриалж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон, Боловсролын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг

 

  1. Гэр хорооллын байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил болон гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

 

  1. Нийслэл, дүүргийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах, хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг

 

  1. “Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг идэвхтэй хамруулж оролцуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Спортын хороо, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг

 

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/96 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих адбан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

 

  1. Төрийн байгууллагын албан хаагчдыг E-Mongolia.mn системээр дүүргийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудад санал өгөх ажилд идэвхтэй хамруулж, тайланг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор ТЗУХ-т ирүүлэх. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, нийт байгууллагын удирдалгууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odnoo.newmind99@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: