Налайх дүүрэг

2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. 2023 оны 06 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуульд нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох. /Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ерөнхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн ахлагч нар, Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

  1. Дүүргийн баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлаа бүх шатандаа эрчимжүүлж, авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэл, чанар, стандартын хяналтыг сайтар тавьж ажиллах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

 

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/323 дугаар захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

 

  1. Аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж буй уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаварыг хэрэгжилт болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавьж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

 

  1. Дүүргийн байгууллагууд эхний хагас жилд төлөвлөсөн ажлууд эрчимжүүлж, гүйцэтгэл, үр дүнд тогтмол хяналт тавьж, дээд шатны байгууллагуудад гаргадаг тайлан, мэдээг хугацаанд нь хүргүүлж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

 

  1. Улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн ажлын гүйцэтгэл, санхүүгийн хувьд нийцлэл нь ямар түвшинд байгаа талаарх мэдээллийг нэгтгээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, сургууль, цэцэрлэгүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

 

  1. “Манай хороо-Миний гудамж” аян хүрээнд тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах, иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж, тайлан мэдээг шалгуур үзүүлэлтийн дагуу сар бүрийн 28-ны өдөр ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

 

  1. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хороодын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа тоглоомын талбайнуудыг сэргээн засварлах болон хороодын нутаг дэвсгэрт эвдэрсэн, унасан гэрлийн шонгийн засвар үйлчилгээнд  хороодын Засаг дарга нар хяналт тавьж, тус ажлыг эрчимжүүлэн ажиллах. /8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odnoo.newmind99@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

 

Хуваалцах: