Налайх дүүрэг

2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллах. Үүнд: 1. Авто замын салбарт /явган зам, дугуйн зам/ 2. Барилга, байгууламж, дэд бүтцийн салбарт 3. Тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэгийн ажлыг эрчимжүүлэх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, “Гэрэлтүүлгийн алба” ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. “Нийтийн тээврийн автобусны эцсийн болон дундын зогсоолууд”-ын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангуулах, орчны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран арчлалт, тохижилт, бүтээн байгуулалтыг шилжүүлэх санал боловсруулж танилцуулах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААНБ-ууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Орчны тоосжилт, агаарыг чийгшүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжийг тогтмол услах, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажилд оруулж, тохижилт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлаа эрчимжүүлэх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, “Гэрэлтүүлгийн алба” ОНӨААТҮГ, “Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2023 оны арга хэмжээнд тусгагдсан ажлуудаа   эрчимжүүлж,   байгууллагууд эхний хагас жилийн гүйцэтгэлийг хугацаанд тайлагнаж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн, байгуулалт, тохижилтын ажлын үр дүнд бий болсон хөрөнгийг өмчит бүртгэх, эзэмшилт, ашиглалтыг тодорхой болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Хүслэн /ghuslen@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: