- Нийслэл, дүүргийн төсвийн тодотголын бэлтгэлийг ажлыг сайтар хангаж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажлын уялдаагаа, хангаж, ажиллах /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, бусад байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Улс, Нийслэлд төвлөрүүлэх төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлэх. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон худалдаа үйлчилгээ гаргах зэрэг ажлууд эрчимжүүлж ажиллах /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, “Гэрэлтүүлгийн алба” ОНӨААТҮГ, “Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- 2023-2024 оны өвөлжилтийг бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженерийн шугам, сүлжээний ажлуудыг эрчимжүүлж ажиллах. / Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, Налайх дулааны станц ТӨХК, Налайх дүүргийн УБЦТС ТӨХК, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 21/06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс мал бүхий иргэдийг гаргах ажлыг тогтмол зохион байгуулах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс /
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолын хүрээнд нийтийн бие засах газрууд, үерийн далан сувгийн цэвэрлэгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлын тендерийг зарлаж, гэрээний төслийг боловсруулж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
- Автозамын хайс, хашлага, тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу будаж, засварлах ажлыг эрчимжүүлж ажиллах. / Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Хүслэн /ghuslen@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.