Налайх дүүрэг

2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг хэрэгжүүлэх улсын байцаагчдын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. “Манай хороо - Миний гудамж” аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоодыг идэвхтэй оролцуулж, олон нийтэд сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг/

  1. Дүүргийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженер хангамжийн засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, “Налайхын Дулааны станц” ТӨХК, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг/

  1. Гамшиг ослын болон гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэл, цэвэрлэгээний ажлуудаа эрчимжүүлж ажиллах. / Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг/

  1. Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тохижилтын ажлуудыг дүүргийн өмчид бүртгэж, эзэмшигч, ашиглагчийг тодорхой болгож, засвар, үйлчилгээ арчлалтыг хариуцан ажилладаг бодлого, чиглэл баримталж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, байгууллагууд/

          Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Дүүргийн баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг стандартын дагуу чанартай гүйцэтгэж, дуусгах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Баяр наадмын хорооны дарга, салбар хороодын дарга нар, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах урьдчилан сэргийлж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Баяр наадмын үеэр үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн хөдөлгөөнт тоглоомуудын хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Баярын өдрүүдэд дүүргийн байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах. /нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах. /Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

Хуваалцах: