2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 09 цагаас Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хорин тавдугаар хуралдаан Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд эхэллээ.
Хурлаар Налайх дүүргийн 2023 оны төсөв батлах тухай 19/02 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны арга хэмжээний биелэлттэй танилцах тухай, Дүүрэгт хэлэлцэж буй Улс, Нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын явцын мэдээллийг танилцуулах тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэв.