Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Дүүргийн Засаг даргаас иргэдтэй хийх уулзалтыг хуваарийн дагуу 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэд хүлээн авах өрөөнд зохион байгуулав. Уулзалтад нийт 13 иргэн оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн.

Тус уулзалтаас Газрын зөрчлийг арилгуулах, Иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших иргэдийн асуудлыг шийдвэрлэх, Ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх, Түрээслээд өмчлөх төсөл хөтөлбөрт хамрагдах, 6 дугаар хорооны Нарлагийн хэсгийг төвлөрсөн цахилгаан хангамжинд холбуулах, Хүнсний эрхийн бичигт хамруулах, 40-50 насны ажилгүй иргэдийг ажлын байранд хамруулах зэрэг санал хүсэлтүүдийг гаргасан.

Санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад шилжүүлж ажлын 7 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг хүргэж ажиллахыг үүрэг болголоо.

Хуваалцах: