Наадмын талбайд хоол үйлдвэрлэлийн 37, худалдаа, үйлчилгээний 31 иргэн, аж ахуйн нэгж наадамчин түмэнд үйлчилнэ. Тус үйлчилгээнд ажиллахаар бүртгүүлсэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа болон зөвлөн туслах мэдээ, мэдээллийг өгч ажиллалаа.