Налайх дүүрэг

2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.

/ Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайхын Дулааны станц ТӨХК, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ,холбогдох байгуулагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг гарган, танилцуулах.

/ Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх дүүргийн Боловсролын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, эмнэлэг, сургууль цэцэрлэгүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн болон инженерийн шугам сүлжээнд хийгдэх урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж ажиллах.

/ Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Үерийн хор уршигийг арилгах зарим арга хэмжээний тухай” А/806 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

/ Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ, бусад байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/804 дүгээр захирамжийн дагуу үерийн аюулын улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлж ажиллах.

/ Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ, бусад байгууллагууд /

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Удирдах албан тушаалтнууд өнөөдрөөс эхлэн үүрэгт ажилдаа нэн яаралтай орох.

/Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагуудын удирдлагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

        7. Төсвийн төслийг маягтын дагуу гарган хянуулж, Санхүү төрийн сангийн хэлтэст нэг, хоёрдугаар гарын үсгээр баталгуужуулж 2 хувь хэвлэн ирүүлэх.

/Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагуудын удирдлагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргал /enkhjargal.sanjaaoidov@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: