- Дүүргийн төсвийн орлого бүрдүүлэх ажлаа бүх шатандаа эрчимжүүлж ажиллах. /Татварын хэлтэс, Төсвийн орлого төвлөрүүлэгч байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир
- Нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн Татварын хэлтсүүдийг удирдлага арга зүйгээр ханган, орлого бүрдүүлэх нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир
- 2023-2024 өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг
- Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг батлагдсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ, 8 хороод/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Авто зам, замын байгууламжийг хэсэгчилэн буюу бүтэн хааж хийгдэж байгаа зам засварын ажлуудыг хөдөлгөөний ачаалал эхлэхээс өмнө буюу 8 сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэж дуусгахаар ажлаа зохион байгуулах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг
- 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан багш нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сургууль, цэцэрлэгийн гадна болон дотоод орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах ажлыг үе шаттай зохион байгуулах.
/Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүд/
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг
- 2023-2024 өвөлжилтийн бэлтгэл ажлын тайлан, төлөвлөгөөний биелэлтийг гаргаж 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст ирүүлэх. / Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг
- “Хүрээ цам-Даншиг наадам” 2023 оны 08 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдахтай холбогдуулан ардын авьяастнууд, соёлын өв тээгчдийг зохион байгуулж оролцуулах. /Нийгмийн Хөгжлийн хэлтэс, Соёлын ордон, 8 хороод/
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргал /enkhjargal.sanjaaoidov@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.