- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон гэр хороолол, зуслангийн бүсийн хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэх. /Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, хороод нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг
- Хөрөнгө оруулалтаар орон сууц болон гэр хорооллын гудамжинд хийгдэх авто замын засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, орчны аюулгүй байдлыг хангуулж хяналт тавьж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Налайх шуурхай удирдлага хяналт мэдээллийн төв ОНӨААТҮГ, Боловсролын хэлтэс, цэцэрлэг, сургуулиуд/
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг
- Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах. /Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, хороод/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг
- 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдах Улаанбаатар хотод Зүүн Азийн Залуучуудын наадмын нээлтийн үйл ажиллагаанд байгууллагын удирдлагууд болон ажилтан, албан хаагчдаа идэвхтэй оролцуулах./Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, давс, бодисын нөөцийг бүрдүүлж, тусгай машин тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах. /Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, хороод/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг
- Нийтийн эзэмшлийн талбайн шарилж, лууль хог ургамлыг хадах, түүж цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулах, цэвэр орчин бүрдүүлэхэд иргэдийг оролцуулах, тайлан мэдээг Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст ирүүлэх. / Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороод, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайхын Дулааны станц ТӨХК, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргал /enkhjargal.sanjaaoidov@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.