Төрийн цахим үйлчилгээний хэлтсээр дамжуулан ХУР мэдээллийн систем, е Mongolia-, e-bisiness-ийн ДАН нэвтрэлт нэгтгэн нэг дороос 39 байгууллагын 440 гаруй мэдээллийг ХУРДАН үйлчилгээний цэгээс тэгш хүртээмжтэй 94 төрлийн лавлагаа мэдээллийг үнэ төлбөргүй гарах юм.
Тухайлбал ЭМЯ-ны ес, ГХЯ-ны дөрөв, БШУЯ-ны дөрөв, УБЕГ-ын 36, ГЗБГЗЗГ-ын арав, ЦЕГ-ын болон НДЕГ-ын тус бүр найм, АТҮТ болон НДЕГ-ын тус бүр зургаа, ГЕГ болон ТЕГ-ын тус бүр тав, ШШГЕГ-ын дөрөв, Халамж, үйлчилгээний ерөнхий газрын гурав, Монголбанкны нэг лавлагаа, тодорхойлолтыг цахимаар хүргэж эхлэх юм байна.
Төрийн үйлчилгээний нэгдсэн “Хурдан” цахим системийг операторын горимоор болон ТҮЦ, киоск машин, гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжийн аппликейшнаар дамжуулан ашиглах боломжтой юм.