Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран
-Нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлого,
-Химийн бодис, нүүрстөрөгчийн дутуу исэл, оношилгооны багаж танилцуулга,
-Химийн бодис, нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын үеийн хариу арга хэмжээ, бэлэн байдал,
-Хими, нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын тохиолдол, үйл явдлыг тандах, бүртгэх мэдээлэх,
-Нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогоос урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх нь,
сэдэвт сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж, дүүргийн Эрүүл мэндийн төв, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, "Таван толгой түлш" ХХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нийт 100 ажилтан албан хаагчийг хамрууллаа.