Мөн 2023 оны 09 дүгээр сарын 07-оос 13-ны хооронд зохион байгуулсан “Иргэдээ сонсъё” Засаг даргын Явуулын өрөө арга хэмжээний үеэр иргэдээс ирсэн санал, хүсэлтийг нэгтгэн дүгнэж, шийдвэрлэх талаар тодруулга мэдээлэл авлаа. Үүнд:
1. Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгуудын дахин төлөвлөлтийн ажил, цаашдын бодлого, төлөвлөлтийн талаар ,
2. Сургууль цэцэрлэгүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар,
3. Шинээр барьсан сургууль цэцэрлэгийн дотор тохижилтын талаар,
4. Гэр хорооллын орчныг сайжруулах зорилгоор дэд бүтцийн ажлыг богино хугацаанд дуусгах талаар тодруулга авч ажиллалаа.