Налайх дүүрэг

2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1.           Бодлогын баримт бичиг болон хууль, тогтоол, шийдвэр, шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, удаашралтай байгаа ажлуудаа эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах.

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

2.        Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар тэмдэглэлийн дагуу орон нутгийн өмчит хуулийн этгээдийг нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах замаар өөрчлөн зохион байгуулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах санал боловсруулж танилцуулах.

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

3.         Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч ажиллах.

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

4.         Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засвар, орчны тохижилт болон инженерийн шугам сүлжээний ажлуудыг эрчимжүүлж дуусгах, улсын комисст хүлээлгэж өгөх ажлуудаа шуурхай зохион байгуулах.

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

5.         Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах.

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

6.         Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллах.

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

7.         Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэх, төсвийн сахилга ба, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг тооцож ажиллах.

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

8.         Мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгуулагууд төрийн хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд нь Засаг даргын Тамгын газраас хяналт тавьж ажиллах.

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

9.         Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх,  хөдөлгөөний   аюулгүй   байдлыг  хангахад        туслах  ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, хяналт тавьж ажиллах.

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

10.       Орон сууцны болон гэр хорооллын хог тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

11.    Хар тамхинаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулах, мэдээлэл бэлтгэх.

Хяналт тавих албан тушаалтан: Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Ч.Мөнхбаатар,  Налайх Шуурхай удирдлага хяналт мэдээллийн төвийн дарга Х.Анхбаяр

12.     Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлэх. Үүнд /Тохижилт, ногоон байгууламж, барилга, байгууламж, авто замын засвар шинэчлэл/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

13.   Нийгмийн салбарын ажлуудыг эрчимжүүлж, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэхэд анхаарч, хийсэн ажлын үр дүнг танилцуулах.

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

14.      Авто тээврийн шалгах бүртгэх товчоодын хяналт шалгалтыг ажлыг эрчимжүүлэх.

Хяналт тавих албан тушаалтан: Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Ч.Мөнхбаатар,

15. “АВЛИГА, ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛГҮЙ СОЁЛЧ БАЙГУУЛЛАГА”  аяны тайлан мэдээг 14 хоног тутам ажлын хэсэгт хүргүүлж ажиллах.

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргал /enkhjargal.sanjaaoidov@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: