Налайх дүүрэг

2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 07-НД НАЛАЙХ ДҮҮРГИЙН 5, 6 ДУГААР ХОРООНД 11-16 ЦАГИЙН ХООРОНД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ, Монголын хуульчдын холбоо хамтран алслагдсан хороодын иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг аравдугаар сарын 7-ны 11:00-16:00 цагийн хооронд хороодын байр болон иргэний танхимуудад болно. Тодруулбал,

• Багануур дүүргийн 2 дугаар хороо

• Налайх дүүргийн 5, 6 дугаар хороо

• Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороо

• Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо

• Хан-Уул дүүргийн 9, 12, 13, 14 дүгээр хороо

• Чингэлтэй дүүргийн 20, 21, 22, 23, 24 дүгээр хороо

• Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо

• Баязүрх дүүргийн 9, 11, 20, 27, 28, 29, 33, 34, 35 дугаар хороонд хуульч, өмгөөлөгч нар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

https://ulaanbaatar.mn/news/18659

Хуваалцах: