Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран Төрийн байгууллагын албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхижүүлж, зөв харилцаа хандлагыг төлөвшүүлэх, байгууллагын соёлыг дээшлүүлэх, шинэ санал санаачилгыг дэмжих замаар албан хаагчдын ёс суртахуунд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын дунд “АВИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛГҮЙ, СОЁЛЧ БАЙГУУЛЛАГА” шалгаруулах болзолт аяныг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны хооронд 2 сарын хугацаанд зохион байгуулна.
Энэ аяны хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын албан хаагч нарт “Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авилгын гэмт хэрэг, шинэлэг зохицуулалтын талаарх ойлголт”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн танилцуулга”, “Соёл ба түүний хэрэглээ”, “Дотоод аудитаар анхаарах асуудал” сэдэвт сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулж, аяны танилцуулга бүхий гарын авлагыг тараасан.