Налайх дүүрэг

ЦЭРЭГ ДАЙЧИД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАА ХААГААД ИРЛЭЭ

Өнгөрсөн жилийн хоёрдугаар ээлжийн цэрэгт татагдаж алба хаасан Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн хугацаат цэргийн албан хаагчид халагдаж ирлээ.

Эр цэргийн албанаас халагдаж ирсэн эдгээр цэргүүдийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүн хүлээн авч, цэргийн албаа нэр төртэй хаасан явдалд баяр хүргэлээ. Мөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтсээс ажлын байрны зар мэдээллийг хүргэлээ.

“Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эх орноо батлан хамгаалах тангарагтаа үнэнч байж, цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусган халагдан ирж байгаа эрхэм дайчдадаа баяр хүргэе.

Хуваалцах: