Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээх ажлын хүрээнд “Шинэ-Налайх” цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр Монгол Улс дахь Гадаад улсын Дипломат, Консулын төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагууд, Монгол талаас МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, УБЦТС ТӨХК-ийн Налайх төв, Налайх Политехник коллежийн оюутнууд мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Мөн өнгөрсөн жил тарьсан модоо усалж, ургалтын явц 98 хувьтай байгаад урамшиж байгаа талаар онцоллоо. Мод тарих санаачилгад хүн бүр оролцож, байгаль эх дэлхийгээ ногоон байлгаж тэнцвэрт байдлыг бий болгох нь хамгийн чухал учир хүн бүр мод тарих хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байсан юм.