Налайх дүүрэг

СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэгтэй, уламжлал, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлсэн, эерэг хандлагатай, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилго тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2023” аяныг зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд нийслэл Улаанбаатар хотод Соёлын сэргэлт аяныг зохион байгуулах ажлыг эхлүүлэн Соёлын дэд сайд М.Батбаяр болон албан төлөөлөл Налайх дүүргийн Соёлын ордны үйл ажиллагаатай танилцаж, дүүргийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар Налайх дүүргийн Соёлын ордны дарга Б.Алтантулга Соёлын ордны үйл ажиллагаа, бүтэц орон тоо болон дугуйлан, сургалт, ордны барилга байгууламжийн ашиглалтын талаар танилцууллаа.

Мөн нийтийн соёлын боловсролын талаар хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

Хуваалцах: