Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран цар тахлын дараах хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар цар тахлын дараах хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх чиглэлээр илүүдэл жин таргалалт, эрүүл зөв хооллолт, амны хөндийн эрүүл мэнд, архи, тамхины зохисгүй хэрэглээ зэрэг сэдвийн хүрээнд сургалт явуулж, санал солилцлоо.