Дүүргийн дэргэдэх болон харьяа алба, хэлтэсүүдийн албан хаагчдад иргэдийн мэдэх эрхийн талаар сургалт зохион байгууллаа.
Сургалтад "ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ БОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ" сэдвээр Сити Их сургуулийн багш Хууль зүйн доктор, дэд профессор Б.Одонгэрэл, "МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖ, МЭДЭЭ БЭЛТГЭН НИЙТЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС" сэдвээр Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Д.Идэржаргал нар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.