Налайх дүүрэг

"ЭРТЭЧ НАЛАЙХ" ӨГЛӨӨНИЙ АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТЫГ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн хэлтсийн ажилтан, албан хаагчидтай өглөөний уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтаар дүүрэгт тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг хийлээ.

Албан хаагчдаас "Эрдмийн оргил" цогцолбор сургуулийн дотуур байрны гадна орчин нөхцөлд анхаарах, сайжруулах, хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллуулах, иргэд, эцэг эхчүүдийн хариуцлагыг сайжруулах, цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгаанд анхаарах талаар санал, хүсэлт гаргаж, удирдлагуудаас хариулт авлаа.

Мөн Засаг даргын орлогч Н.Мандуул "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн танилцуулга" сэдвээр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн Л.Орхонтуул "Хүүхэд хүмүүжүүлэх эерэг 10 арга" сэдвээр сургалт орлоо.

Хуваалцах: