Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулдаг уламжлалтай.
Дүүргийн хэмжээнд 2023 оны II ээлжийн цэрэг татлага 2023 оны 10 дугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулагдана. Цэргийн насны залуучуудыг идэвхтэй хамрагдахыг уриалъя.