Налайх дүүрэг

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ ӨДӨР НЬ 4 ХҮРТЭЛ ӨДӨР БАЙНА

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тайлбарлан таниулах сургалт, уулзалт Налайх дүүрэгт зохион байгуулагдлаа.

Сургалт, уулзалтаар байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчдад Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, онцлог зохицуулалт, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд анхаарах асуудал зэрэг сэдвээр Сонгуулийн ерөнхий хорооноос сургалт зохион байгуулж, арга зүйгээр хангаж ажиллалаа.

 

Хуваалцах: