Налайх дүүрэг болон "Иргэдийн шударга шүүх" ТББ-тай байгуулсан "Хамтран ажиллах санамж бичиг"-ийн хүрээнд батлагдсан 2023 оны ажлын төлөвлөгөөнд Үндсэн хуулийн үзэл санааг иргэдэд таниулах, сурталчлах сургагч багш нарыг хороо бүрт бэлтгэхээр тусгасан.
Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Налайх, Багахангай дүүргийн хороодын сургагч багш нарт зориулсан сургалтыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулсан бөгөөд Налайх дүүргийн 8 хорооны 10 сургагч багш, Багахангай дүүргийн 2 хорооны 2 сургагч багш тус тус хамрагдлаа.
“Үндсэн хуулийн дугуйлан” төсөл нь 2024 онд тохиох Үндсэн хуулиа баталсаны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд төслийн гол зорилго нь ард иргэдэд хууль тогтоомжийг энгийн, хялбар байдлаар таниулан сурталчлах, хүн бүр хуулийн хэм хэмжээг ижил тэгш дагаж, мөрддөг болох, хуулийн зөв хэрэглээг дадал болгоход орших бөгөөд мөн “Улаанбаатар хотыг эв нэгдлийн бүс болгох” зорилтыг дэвшүүлсэн.