Налайх дүүрэг

Дүүргийн нутаг дэвсгэр дэх оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох “Хэлэлцүүлэг” зохион байгуулагдлаа.

Өнөөдөр Налайх дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд болон бурхан шашны байгууллагын төлөөлөл, дүүрэгт оршуулгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын захирал, төлөөллүүд оролцож “Дүүргийн нутаг дэвсгэр дэх оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох” сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь Дүүрэг дэх оршуулгын газруудын тэлэлтийг зогсоох, ойжуулалт хийх цаашид хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бий болгож, олон улсын туршлагыг судалж чандарлах үйлчилгээг нэвтрүүлэхэд оршиж байна.

Монголчуудын хувьд оршуулгын ёс, зан үйлийн уламжлал, хувьсал өөрчлөлт нь нүүдэлчдийн ахуй амьдралын онцлогийг илэрхийлсэн соёлын нэг. Тиймээс эртнээс талийгаачдаа хүндэтгэлтэй хандаж, буяны зан үйл гүйцэтгэх явдалд нягт нямбай хандаж ирсэн.

Гэвч сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлт, хотжилт, хүн амын төвлөрөл, нягтрал гээд тооцож үзэхгүй байхын аргагүй олон асуудал үүсэж буй. Үүнтэй оршуулгын зан үйлийг хэрхэн уялдуулах вэ гэдэг нь шийдэл гарцыг хайж энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллалаа.

 

Хуваалцах: