Налайх дүүрэг

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

"Хүүхдийн эрхийг хангахтай, хамгаалахтай холбоотой хэд хэдэн хууль хэрэгжиж байгаа хэдий ч төдийлөн үр дүнтэй биш байгаа нь сүүлийн үеийн нийгмийг цочроогоод байгаа олон хэргээс дүгнэж болохоор байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, холбогдох байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах, хяналтыг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа учраас өнөөдрийн хуралдааныг зохион байгуулж байна.

Мөн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Прокурор, Цагдаа, Онцгой байдлын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хууль зүйн туслалцааны төвийн салбараас тус бүр хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөнд тусгах санал, хамтын ажиллагааг сайжруулахад тулгамдаж байгаа асуудлыг тус тус хэлэлцлээ.

Эндээс нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, цаашид хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн хурлыг тогтмолжуулан, хаа хаанаа сэтгэлтэй, хяналттай, хариуцлагатай хүүхдүүдийнхээ төлөө үр дүнтэй хамтарч ажиллахыг та бүхэндээ уриалж байна.

Хуваалцах: