Налайх дүүрэг

05 САРЫН 14-НИЙ ШУУРХАЙД ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Иргэдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, бусад инженерийн байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, удаашралтай байгаа төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх. /Худалдан авах ажиллагааны алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

2016 оноос хойш Улс, нийслэлийн төсөв болон дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг салбар, төрөл чиглэлээр дүүргийн өмчид бүртгэж авсан тухай нэгдсэн мэдээллийг бэлтгэж танилцуулах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хот төлөвлөлтийн хэлтэс, ТНҮХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг хийх, усалж, чийгшүүлж ажиллах. /Цэцэрлэгжүүлэлтийн алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Нийтийн тээврийн автобусны буудлуудын зогсоолуудыг хууль бусаар эзэлж, такси үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцох, нийтийн тээврийн автобуснууд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлж, хяналт тавьж ажиллах. /Замын цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой бэлтгэлийг газар дээр нь үзэж шалгаж, хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс,  Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэнд оролцох, иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Биеийн тамир, спорт хороо/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

“Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын хэрэгжилтийг сайтар хангах, буулгасан хайс, хашааны газруудад тохижилт хийх ажлын төлөвлөгөөг гаргах, бүртгэлжүүлэх. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтэс, Газрын алба, /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газартай хамтран ажиллах, ажлаа уялдуулах талаар саналаа хүргүүлж ажиллах. /ТЗУХ, ХТХ, ТНҮХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулах. /Цагдаагийн хэлтэс, бусад мэргэжлийн байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:

Барилгын талбайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг сайтар хангах, барилгын машин тоног, төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавих. / Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 13:

Хүнсний аюулгүй байдал болон эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй импортын бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байгаад хяналт тавьж ажиллах. /Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

 

2019 оны 05 сарын 14-ний өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 05 сарын 23-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn 

Утас: 91989008 

Хуваалцах: