Налайх дүүрэг

НАЛАЙХ, БАГАНУУР, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ОЁДОЛЧДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТ БҮТЭЭЛ ДҮҮРЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсад нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан гурван дүүргийн оёдолчдын анхдугаар тэмцээн Багануур дүүрэгт зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд "Үндэсний хувцас"-ны төрөлд Ш.Уранбаяр "ГУТГААР БАЙР", "Ажлын хувцас"-ны төрөлд У.Оюунсувд "ТЭРГҮҮН БАЙР", "Европ хувцас"-ны төрөлд Х.Долгорсүрэн "ДЭД БАЙР", Ц.Сийлэгмаа "ГУТГААР БАЙР", Б.Энхбат "ТУСГАЙ БАЙР"-нд шалгарч өөрсдийн авьяас, ур чадварыг сорьж амжилттай оролцлоо. Дүүргийнхээ нийт үйлчин бүсгүйчүүддээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье. 

ТА БҮХНИЙ ҮЙЛ УРАН БАЙГ ЭЭ.

 

Хуваалцах: