Налайх дүүрэг

“ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ТӨЛӨВЛӨЛТ-ТАЙЛАГНАЛТ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ДҮҮРГИЙН 69 АЛБАН ХААГЧДАД 9 ЦАГИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Урт хугацааны бодлогын баримт бичиг Алсын хараа-2050, “Хөгжлийн зорилтот хөтөлбөр-Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн бодлого, байгууллагын стратеги төлөвлөгөө, Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, төлөвлөлт-тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ сэдвээр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтыг зохион байгуулснаар төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний биелэлтийн шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлох, ажлын үр нөлөөнд анхааран ажиллах чадварыг бэхжүүлсэн юм.

Хуваалцах: