Налайх дүүрэг

"ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ЭЭЛТЭЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Дүүргийн өсвөр үеийнхний дундах жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх замаар цаашид хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж хариуцсан мэргэжилтэн, дүүргийн Эрүүл мэндийн төв, Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Политехник коллеж, хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, ЕБС-ийн эмч, нийгмийн ажилтан, сурагчдын төлөөлөл, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

Хуваалцах: