Налайх дүүрэг

2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. 2024 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийх ажлуудын эрх шилжүүлэх, худалдан авах ажиллагааг энэ ондоо багтаан зохион байгуулах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. “Шинэ жил”-ийн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл хийх ажлуудаа эрчимжүүлж, энэ долоо хоногт багтаан дуусгах /Санхүү төрийн сангийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт түншлэлээр хийгдэх ажлуудын жагсаалтыг гаргаж Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэст ирүүлэх. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр контентуудыг бэлтгэж, олон нийтэд хүргэх ажлуудыг шуурхай зохион байгуулах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Налайх шуурхай хяналт, мэдээллийн төв, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Налайх шуурхай хяналт, мэдээллийн төв Х.Анхбаяр

  1. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэд олон нийтийг маск зүүхийг  уриалж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлаа эрчимжүүлж, Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй уулзах уулзалтыг зохион байгуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Налайх Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

  1. Шинэ жилийн шинэлэг контентуудыг хийх, соёлын хандлагыг өөрчлөх ажлуудыг зохион байгуулж, “Эвент” зохион байгуулах жагсаалт гаргах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

  1. 2024 онд жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулж, санал хүргүүлэх. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

  1. Засаг даргын 2023 оны А/334 дүгээр захирамжаар шинэчлэн батлагдсан цас цэвэрлэгээний хуваарийн дагуу хариуцсан нийтийн эзэмшлийн автозам, явган зам, авто машины зогсоол болон орчны 50м хүртэлх талбайн цас мөсийг цэвэрлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тайланг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст ирүүлэх. /Хороод, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

              Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: