Сургуулийн орчин дахь үе тэнгийн дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, орон нутагт хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-ААС 11 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ХООРОНД дүүргийн хэмжээнд аян зохион байгуулсан.
Тус аяны дүгнэлт хэлэлцүүлгийг ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш, эцэг, эх, сурагчдын төлөөлөл, хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулж байна.
Дүгнэлт хэлэлцүүлгийг хийснээр хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд салбар дундын оролцоог хангаж, сургууль, багш, эцэг, эх, төрийн болон төрийн бус байгууллагын хяналтыг сайжруулах, зөвлөмж гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллах юм.