- Дүүрэгт шаардлагатай байгаа нарийн мэргэжлийн судалгааг гаргаж танилцуулах. (Хот, төлөвлөлт, Хүнс, хөдөө аж ахуй, Газар зохион байгуулалт, Нийтийн тээвэр, Инженер гэх мэт) /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
- 2023 оны худалдан авах ажиллагааны үр дүн, 2024 оны худалдан авах ажиллагааны явцын талаар дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай дээр тогтмол танилцуулах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир
- 2023 онд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн үр дүн, 2024 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийн талаар дүүргийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
- Инженерийн шугам сүлжээний бэлэн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх Дулааны станц ТӨХК, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг
- Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах ажлын инженерийн шугам сүлжээний ажлын тооцоо судалгааг гаргаж танилцуулах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх Дулааны станц ТӨХК, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг
- 2024 онд хийх тохижилтын ажлын төлөвлөгөөг батлуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орогч Н.Мандуул
- Баярын амралтын өдрүүдэд инженер хангамжийн байгууллагуудын хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, эргүүл, жижүүр томилох захирамжийг гаргах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх Дулааны станц ТӨХК, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Дүүргийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулах ажлыг эрчимжүүлэх. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
Үүрэг даалгаврын биелэлтийг 202 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.