Налайх дүүрэг

ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб 2024 онд цэргийн бүртгэлийг явуулах Хороодын Засаг дарга, зохион байгуулагч нартай цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөнийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус сургалтаар дүүргийн ЗДТГ дарга бөгөөд Цэргийн бүртгэл зохион байгуулах комиссын дарга Ж.Алтангэрэл, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Пүрэвдорж нар цэргийн бүртгэл зохион байгуулах ажлын хэсэгт үүрэг чиглэл өглөө.

Цэргийн штабын Тоо бүртгэлийн ахлах офицер, дэд хурандаа Г.Гантөгс “Цэргийн бүртгэлийг зохион байгуулах журам, мэдээллийн сангийн ашиглалт, цэргийн үүрэгтний үнэмлэх олгох” талаар зөвлөмж өглөө.

Мэдээллийн аюулгүй байдлын офицер Б.Номин-Эрдэнэ “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Төрийн болон албаны нууц хамгаалах тухай хууль” гэсэн сэдвүүдээр мэдээлэл, зөвлөмж өгч, сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнээс нууцын баталгаа гаргуулан авч ажиллалаа.

 

Хуваалцах: