Налайх дүүрэг

Дүүргийн Засаг даргын орлогч Н.Мандуул 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр малчин, мал бүхий иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав.

Уулзалтаар малчдын өвөлжилтийн нөхцөл байдлыг тодруулж, 2023 онд мал аж ахуй салбарын чиглэлээр зохион байгуулсан ажил, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх мал аж ахуй эрхлэхийг хориглох, зөвшөөрөх бүсийн хил заагийг танилцуулж, хориглосон бүсэд малаа оруулахгүй байх талаар мэдээлэл хүргэж ажиллалаа.

Хуваалцах: